itpark

МТҮП-ын Ерөнхий захиралын мэндчилгээ

2010 оны 01-р сарын 13 Нийтэлсэн itpark

Мэдээлэл, холбооны технологийг Монгол улсын 21 дүгээр зууны хөгжлийн үндсэн хурдасгуур гэж үзэж эдийн засаг-бизнесийн хүрээнд мэдээлэл, холбооны технологийн ололтыг дэлхийн эдийн засагтай үр өгөөжтэй интеграчлагдах чадвар бүхий бизнесийн орчинг бүрдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний оюуны багтаамж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд төрөөс үзүүлэх дэмжлэг туслалцааг Монгол Улсын Засгийн Газраас Мэдээллийн технологийн үндэсний паркаар дамжуулан хэрэгжүүлж эхэлснээс хойш эдүгээ 6 жил болжээ. Мэдээллийн технологиор дэлхийд тэргүүлэгч орны нэг БНСУ-ын 1,0 сая ам. долларын буцалтгүй тусламжаар үйл ажиллагаагаа эрхлэн явуулах орчин нөхцлөө бүрдүүлсэн манай байгууллага инкубаторын бизнесийг эрхлэн төрөөс хувийн бизнесийг дэмжих загварыг Монголдоо бий болгохоор ажиллаж байна. Энэ ажлын үр дүнд мэдээллийн технологийн инкубаторыг 18 компани амжилттай төгссөн бөгөөд зарим нь Монголын мэдээллийн технологийн зах зээлд байр сууриа эзэлсэн тэргүүний програм хангамжийн компани болоод байна. Манай байгууллага мэдээллийн технологийн инкубаторыг ажиллуулахын зэрэгцээ мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандарт болон шалгалтын системийг нэвтрүүлэх, мэдээллийн технологийн судалгаа явуулах, хүний нөөцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, танин мэдэхүйн төвийг ажиллуулах, шинжлэх ухаан, технологийн сан бүрдүүлэх чиглэлүүдээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. Монгол Улсын эдийн засагт мэдээллийн технологийн салбараас оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, “Тал нутгийн цахим хөгжлийн хурдасгуур” болох эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд тус паркын хамт олон идэвхи зүтгэл гарган ажиллах болно. САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРТҮГЭЙ. ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ё.СҮХБААТАР

МТҮП-ын Ерөнхий захиралын мэндчилгээ

2010 оны 01-р сарын 13 Нийтэлсэн itpark

 http://stat.gogo.mn/blog/13/41853/itpark/123.jpg